Завхан аймагт хэрэгжиж буй төсөлийн танилцуулга

2018-04-02

Төслийн товч танилцуулга

Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд Иргэний Нийгмийн байгуулагуудын оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх нь

Товч мэдээлэл

Санхүүжилтийн хэмжээ: 800 000 евро

Хугацаа: 2018-2021 он \48 сар\

Донор: Европын холбоо

Хэрэгжүүлэгч байгууллага: Дэлхийн Зөн Монгол, Дэлхийн Зөн Франц

Хамтрагч: Завхан Аймгийн Засаг Даргын Тамгын газар

Иргэний Нийгмийн байгуулагуудын орон нутгийн эдийн засгийн хөгжил, засаглалд оруулах хувь нэмэрийг нэмэгдүүлэх нь

Төсөл үр шим хүртэгчид

Орон нутгийн 20 ИНБ, эмзэг бүлгийн хүүхэд, өрх толгойдсон эмэгтэйчүүдийг хамарсан, туслалцаа дэмжлэг шаардлагатай 150 өрх, 60 жижиг бизнес бүлэг, эмзэг өрхийн 100 залуус, 20000 хүнийг хамарна.

Төсөл хэрэгжих зорилтот сумд:

Завхан аймгийн 12 зорилт сум: Улиастай, Ургамал, Дөрвөлжин, Тэс, Баянтэс,Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Идэр, Алдархаан, Отгон, Шилүүстэй сумууд.

Төслийг хэрэгжүүлэхдээ:

Төслийн  үйл ажиллагаанд ДЗОУБ-ын  хэрэгжүүлж ирсэн Орон Нутгийн Нэмүү Өртгийн Сүлжээ, Иргэдийн Дуу Хоолой ба түүний Үр Нөлөө, Орон Нутгийн Иргэдийн Хандгаламж, үр дүнгээ өгсөн нь аргачлал, төслийн загваруудыг ашиглана.

Төслөөс гарах үр дүн:

            Сургагдаж чадавх нь сайжирсан 20 ИНБ орон нутгийн жижиг бизнесийг өргөжүүлэхэд идэвхтэй оролцож, төрийн байгууллага, бусад ИНБ-ууд болон орон нутгийн иргэдтэй нягт хамтран ажилладаг болсон байна.

            Төслөөс зохион байгуулах төрөл бүрийн чадавхжуулах сургалтанд хамрагдаж, дэмжлэг авснаар эдийн засгийн бүлэг, хоршоодын үйл ажиллагаа тогтворжиж, орлого төрөлжиж, үйлдвэрлэл эрхлэгчдийн амьжиргаа сайжирсан байна. Төсөл дууссаны дараа эдийн засгийн бүлэг хоршоод гадны санхүүгийн туслалцаагүйгээр бие даан үйл ажиллагаа явуулах, зах зээлд өрсөлдөх чадвартай болсон байна.

            Орон нутагт ажлын байр бий болгох санаачлага, боломжийг ялянгуяа залуус эмэгтэйчүүдэд чиглэгдсэн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагаа, бйагаль орчинд ээлтэй бизнесийг илүүтэй дэмжинэ.