Аймгийн баталгаажуулалтын зөвлөлтэй хамтран ажиллалаа

2018-03-26

Аймгийн баталгаажуулалтын зөвлөл Аймгийн Засаг даргын тамгын газар, Стандарт хэмжилзүйн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран Улиастай сумд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулж илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.