Сум хөгжүүлэх сангийн төслийн зээлд хяналт тавьж ажиллалаа.

2018-03-26

Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 12 дугаaр сарын 19ний өдрийн 10 тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын холбогдох мэргэжилтэнүүдээс бүрдсэн ажлын хэсэг сум хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллалаа. Хяналт, шалгалтын ажлыг 2018 оны 03 сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулж тус шалгалтаар зээлийн эргэн төлөлтийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтэрсэн 11 зээлдэгчийн 26.745.902 төгрөгийн зээлийг төлүүлэхээр  шаардлага хүргүүллээ.