СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

2018-03-21

Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах, гадаадын их дээд сургуульд суралцах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Тайваны Азийн их сургуульд элсэн суралцах сонирхолтой сурагчдад зориулсан " Англи хэл"-ний сургалтыг зохион байгуулах үйл ажиллагааны нээлт болов. Нээлтэнд Улиастай сумын Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатар, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга С.Ганчимэг, Чандмань-эрдэнэ лаборатори сургуулийн сургалтын менежер Д.Мөнхдэлгэр,  сургалт зохион байгуулах багш нар оролцов.