Жаргалтай гэр бүл хөтөлбөрийн сургагч багш нар сургалт хийлээ.

2018-03-21

Улсын их хурлын дэд дарга Я.Санжмятавын санаачлагаар Завхан аймагт хэрэгжүүлж байгаа “Жаргалтай гэр бүл” гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэх сургалт Улиастай суманд 2018 оны 03 сарын 02-05 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж Улиастай сумаас 12 сургагч багш бэлтгэгдсэн билээ. Улиастай сумын ИТХ, ЗДТГ-аас амралтын өдөр болох 3-р сарын 17 нд Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран “Жаргалтай гэр бүл” сургалтыг ажиллагсаддаа амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хөдөлмөр халамж үйлчилгээний газрын мэргэжилтэнүүд хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл өглөө.