Улиастай сумын Засаг дарга Монгол цэргийн өдрөөр ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүллээ     

2018-03-21

Гунгаасүрэнийн Гоодрог

”Цэргийн гавъяаны улаан тугийн” одонт Ахмад дайчин Гунгаасүрэнийн Гоодрог 1924 онд төрсөн, 1941 онд цэрэгт татагдаж Дорнодын хилийн 27 дугаар отрядод алба хааж, бага даргын албыг хашиж байсан.1945 онд чөлөөлөх дайнд оролцож Японы цэргүүдийг бут цохиход оролцсон ахмад дайчин. 1947 онд Дорнодын отрядоос шилжин ирж Баруун хилийн тулалдаанд оролцсоноор хоёр дайнд оролцсон байна. 1949 он хүртэл 6 жил цэргийн алба хаажээ.

Долгорийн Дэчинсамбуу

Ахмад дайчин, ахмад хилчин, бэлтгэл дэд хурандаа Долгорийн Дэчинсамбуу 1947 онд төрсөн, Цэргийн тусгай дунд сургууль, Ардын армийн улс төрийн их сургууль төгссөн. 1967 онд цэрэгт татагдаж Дорноговийн хилийн 12 дугаар отрядод алба хааж хилийн цэргийг анх байгуулахад заставд ажиллаж хилчин амьдралаа эхэлсэн. Дорноговийн отряд, Ховд аймгийн хилийн 5 дугаар отряд, Баян-өлгий аймгийн хилийн 1 дүгээр отрядод 30 жил ажилласан. Монгол Улсын дархан хилийн аюулгүй байдлыг хангах албанд зүтгэснийг төр засаг өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Цэргийн гавъяаны одон”, “ Алтан гадас” одон, байлдааны медалиар шагнасан байна.