"Жаргалтай гэр бүл хөтөлбөрийн" сургагч багш нар бэлтгэгдлээ.

2018-03-12

"Жаргалтай гэр бүл" хөтөлбөрийн сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Улиастай суманд 3-р сарын 2 ноос 5-ны хооронд "Гэр бүл судалгаа боловсролын үндэсний хүрээлэн" ТББ-гaaс  амжилттай зохион байгууллаа. Уг хөтөлбөрийг УИХ-н гишүүн, УИХ-н дэд дарга Я.Санжмятавын санаачлагаар Завхан аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Сургалтанд 11 сумын 70 хүн хамрагдсанаас, Улиастай сумаас 12 хүн оролцож гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөрийн сургагч багш боллоо.