ОРГИЛ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН УРД ЗАМ НЭГ ЧИГИЙН ХӨДӨЛГӨӨНТЭЙ БОЛЛОО.

2018-03-05

Завхан аймаг дахь Цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Улиастай сумын автомашины замын ачааллыг тэнцвэржүүлэх ажлын хүрээнд тус сумын Жинст багийн "Оргил худалдааны төв"-ийн урд замаас "Манлай од" ХХК-ны урд талын замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох асуудлаар иргэдийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг зохион явууллаа. Санал асуулгад нийт 5000 гаруй иргэд хамрагдсаны 75 хувь нь уг саналыг дэмжсэн байна. 
Ийнхүү иргэдийн саналыг үндэслэн дээрх замыг баруунаас зүүн чиглэлийн нэг чигийн хөдөлгөөнтэй болгох шийдвэрийг Улиастай сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/35 дугаартай захирамжаар баталгаажууллаа.
Энэхүү Засаг даргын захирамж нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.