Ажил хөдөлмөр сурлагын амжилтаараа шалгарсан алдартнууддаа шагналыг нь гардууллаа.

2018-02-15

            Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг 9 алдартнууддаа шагналыг нь гардууллаа.

“Тэргүүний тариаланч”-аар Өлзийт багийн иргэн Л.Алтанцэцэг, “Сайн малчин”-аар Чигэстэй багийн иргэн Н.Жамъянгарав,  “ Шилдэг багш”-аар Жавхлант цогцолбор сургуулийн  биеийн тамирын багш Ц.Мөнхцэцэг,  1-р цэцэрлэгийн багш Г.Болор-эрдэнэ,  “Шилдэг сурагч”-аар Дэвшил сургуулийн сурагч Н.Чингис,  Бүрэн дунд III сургуулийн  сурагч Ч.Дэлгэрмаа, “Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний  шилдэг ажилтан”-аар Богдын гол багийн иргэн З.Лхагважаргал,   “Үйлчилгээний тэргүүний ажилтан”-аар Тохижилт үйлчилгээний албаны ачигч  Ш.Хүрэлбаатар, “Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан”-аар “Биндэргарав” ӨЭМТ-ийн бага эмч Д.Сосоржав нарыг шалгаруулж хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.