Ард иргэдийн анхааралд:

2018-02-02

Хот тохижилт үйлчилгээний алба нь орон сууцны болон гэр хорооллын айл өрхүүдтэй хог хаягдлын үйлчилгээний гэрээ байгуулж байгаа тул та бүхэн харъяа багийнхаа орчны ариун цэврийн байцаагчтай гэрээгээ байгуулна уу. Айл өрхийн хог хаягдлын хураамжийг Алтай Улиастай Эрчим Хүчний Салбар Төрийн өмчит хувьцаат компаний цахилгаан эрчим хүч ашигласны төлбөртэй хамтатган авахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байгааг та бүхэнд уламжилж байна.