"ГЭР БҮЛ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖЛИЙН АНХДАГЧ ОРЧИН" ЭЦЭГ ЭХИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН

2017-11-22

"Гэр бүл хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин" эцэг эхийн анхдугаар зөвлөгөөнийг нээж Аймгийн засаг дарга Д. Батсайхан, АИХ-ийн ажлын албаны дарга н. Үнэнхүү, Улиастай сумын засаг дарга Б. Эрдэнэбаатар, БСУГ дарга С. Ганчимэг, СӨБ-ийн мэргэжилтэн Д. Сарангэрэл нар нээж үг хэллээ. Мөн цэцэрлэгийн эрхлэгч, багш ажилчид хамтран зохион байгуулж цэцэрлэгийн хүүхэд багачууд мэндчилгээ дэвшүүлэн оролцлоо. Цэцэрлэг бүрээс 1 шилдэг эцэг эх, гэр бүлийг шалгаруулж алдаршууллаа. Хүн бүрийн сэтгэлд хүрсэн сайхан үйл ажиллагаа болж өнгөрлөө.  Бидний үйл ажиллагааг дэмжин оролцсон ДЗОУБ "Завхан хангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөр", "Аймгийн ХЖТ"- ийн хамт олонд талархал илэрхийлье.  Хүрэлцэн ирсэн бүх эцэг эхчүүд, зочид төлөөлөгчид, сургагч багш нартаа баярлалаа.