2017-2018 оны хичээлийн жилийн нээлт.

2017-09-01

Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгаж 2017-2018 оны шинэ хичээлийн жилийн халуун мэндийг хүргэе! Энэ хичээлийн жилд манай хамт олон 22 багш ажиллагсадтай 170 хүүхэд багачуудтай үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бидний нээлтийн үйл ажиллагаанд БСУГ-ын мэргэжилтэн Ж. Цэрэнханд, н.Дэлгэрмаа, н.Мөнхсайхан, Улиастай сумын иргэдийн хурлын төлөөлөгч М. Мөнхбат болон манай үе үеийн ахмад ажилчид оролцлоо. Бидний үйл ажиллагааг өдөр бүр дэмжин хамтран ажилладаг эцэг эхчүүддээ баярлаж байгаагаа илэрхийлхэд таатай байна.

Та бүхэндээ гүн хүндэтгэл илэрхийлье!