ЖАРГАЛАНТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

2017-06-12

      Улиастай сумын Жаргалант баг нь Монгол Улсын үндсэн хууль Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 оноос баг болон зохион байгуулагдаж төрийн бодлого шийдвэр төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх төр иргэдийг холбох чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. 

     Багийн ИНХ-ын даргаар 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн багш Александр, нийгмийн ажилтан Д. Цэцэгээ , иргэн Ш. Цээдэг, С. Сүхбат нар ажиллаж байсан бөгөөд иргэн А. Долгоржав 2008 оноос ажиллаж байна.

      Багийн анхны Засаг даргаар Б. Ванчиндорж 1992 онд 800 гаруй өрх 4000 шахам хүн амтай Улиастай сумын Жаргалант баг байгуулахад багийн Засаг даргаар сонгогдсоноос хойш 4 дахь удаагаа багийн Засаг даргаар иргэдийн 66,6-аас 100 хувийн санал авч улиран сонгогдож байсан юм.

      Жаргалант баг нь 1996 онд “Аймгийн тэргүүний баг” шалгаруулах уралдааны болзолд шалгарч аймагт 1-р байр 1999 оны ажлаар аймагт 2-р байр, 2003 онд 3-р байр эзэллэж байсан.

       2004-2008 онд Т. Ренчинванжил Засаг даргаар ажиллаж Н. Энхбат,   С. Баянжаргал нар түр үүрэг гүйцэтгэгчээр Ц. Буриад 2008 оноос Засаг даргаар сонгогдон  ажиллаж байгаад 2010 оны 01дүгээр  сараас Б. Баярсайхан 2012 оны 12 сарын 25-наас А.Ганбаатар 2017 оны 1 сарын 19-ны өдрөөс Д. Цогтбаатар сонгогдон ажиллаж байна. Багийн түшмэлээр  Б. Шижир, 2005 оноос  Н. Алтанцэцэг нар ажиллаж байсан ба  одоо түшмэлээр  Г. Нандин-Эрдэнэ, үйлчлэгчээр   Д. Мөнхсоёл  нар ажиллаж байна.

 Газар зүйн байршил 

       Жаргалант баг нь Улиастай сумын зүүн хэсэгт Чигэстэй багтай хил залган оршдог бөгөөд нутаг дэсгэрийн нийт хэмжээ 3200 хавтгай талбай дөрвөлжин метр болно. Баг нь Тээвэрчид хэсэг, Алтангийн хэсэг, Жаргалантын хэсэг, Нефтийн хэсэг, Нефтийн шинэ хэсэг, Нарлаг энгэр, Чандмань хэсэг гэсэн 7 хэсэгтэй. 

Багийн хүн ам, эдийн засгийн үзүүлэлт 

       2016 оны байдлаар багийн үндсэн өрх 916, хүн ам 2969, түр оршин суугч  320 өрхийн 1200 орчим иргэд  байгаа бөгөөд 0-6 насны 462, хөдөлмөрийн насны 1459, Ахмад настан 346, 80-аас дээш насны 39, 90-ээс дээш настай 1 иргэн байна.

       Одоо тус баг нь 180 малчин болон мал бүхий өрхтэй бөгөөд нийт 25609 малтай ба газар тариан эрхлэгч 56 гаруй өрх, ААН, худалдаа үйлчилгээний  22 цэгтэй.

        Тус баг нь Жаргалант багийн ИНХ, Засаг даргын ажлын алба, Жавхлант цогцолбор сургууль, ЗХ-ний  325-р анги, “ Дөрвөн-Оноо” өрхийн эрүүл мэндийн төв, 3-р цэцэрлэг зэрэг төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.