ТЕНДЕРИЙН УРИЛГА - "ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМ ДОТОР 1 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИХ'' АЖИЛ

2017-05-09

ТЕНДЕРИЙН УРИЛГА- "ЗАВХАН АЙМГИЙН УЛИАСТАЙ СУМ ДОТОР 1 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ ТАВИХ'' АЖИЛ

 

Тендер зарлах өдөр: 2017.05.08

Тендер шалгаруулалтын нэр: "Завхан аймгийн Улиастай сум дотор 1 км хатуу хучилттай авто зам тавих'' ажил

Тендер шалгаруулалтын дугаар: 09-НТШ-009/2017

         Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос: "Завхан аймгийн Улиастай сум дотор 1 км хатуу хучилттай авто зам тавих''  ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100'000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

            Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 онд борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй дүнгийн 50 хувиас баггүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.

           Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

            Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилд буюу 2015, 2016 онуудад ядаж нэг удаа хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

Шаардлагатай:

                        3.7.1.1 “ЗБ-1 - Хатуу хучилттай зам барих

                        3.7.1.1.6 “ЗБ-1-6 / 3 км хүртлэх/

                        3.7.4.1 “ЗЗА-1” /Бүх төрлийн замын засварын ажил/  

                        7.4.3 “ЗЗА-3” /Зам, талбайн тохижилтын ажил хийх, тавилан барих, засварлах          ажил/  

                        3.7.4.4 “ЗЗА-4 /Замын тоноглол, тэмдэг тэмдэглэгээний ажил/

Тендерийн баталгаа: 4'400'000 төгрөг

 

Тендерийг 2017 оны 05-р сарын 08- ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06-р сарын 08-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендерт ирүүлэх эрхтэй эсэх: эрхгүй

Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана. 
Банкны нэр: Төрийн сан 
Дансны дугаар : 100090051006

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.           

Хаяг: Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газар Худалдан авах ажиллагааны алба. Нутгийн удирдлагын ордон.4-р давхар № 417.

Утас: 70462369, 99185977

Ангилал

Facebook