УЛИАСТАЙ СУМЫН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС III ХУРАЛДААН АМЖИЛТТАЙ ХУРАЛДЛАА

2015-04-15

Улиастай сумын ИТХ-ын ээлжит бус III хуралдаан 2017 оны 03 дугаар сарын 27-ны даваа гарагт 83,7 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэхүү ээлжит бус хуралдаанаар Улиастай сумын 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлав. 2017 оны төлөвлөгөөнд иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр эзэмшүүлэх газар 130, одоо эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэх 100 иргэн зэрэг 237 газрыг олгохоор тусгасан байна. Мөн энэ онд өмнө нь олгосон газрын зөвшөөрлүүдийн хугацааг эргэн хянах, айл өрхүүдийн хашааны газрын догол, эмх замбараагүй байдал зэрэгт анхаарлаа хандуулж ажиллах чиглэлийг сумын ЗДТГ өглөө.