МЭНДЧИЛГЭЭ

2017-02-07

МЭНДЧИЛГЭЭ

Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж манай байгууллагын вэб сайтад хандаж байгаа эрхэм Танд баярлалаа.       

Улиастай сумын ЗДТГ  нь үйл ажиллагаагаа түргэн шуурхай, хvнд сурталгvй, нээлттэй, ил тод болгохдоо мэдээллийн технологийн ололттой талуудыг ашиглахыг зорин ажиллаж байна. Үүний нэг илрэл болгож энэхүү вэб сайтыг ажиллуулж байна. Манай вэб сайтад зочилсноор байгууллагын зорилго, зорилт, хийж гүйцэтгэж байгаа ажил, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөр, цаг үеийн үйл явдал үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, холбогдох ажилтнуудтай холбоо барих хаяг, утасны дугаар, имэйл хаягийн жагсаалт  зэрэг мэдээллүүдийг энэхүү цахим хуудаснаас олж авах боломжтой юм.

Улиастай сумын  маань албан ёсны вэб сайтаар зочилж байгаа эрхэм таны ажил үйлс өөдлөн дэвжиж, амьдрал ахуй нь ямагт цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье

 

УЛИАСТАЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА     Б.ЭРДЭНЭБААТАР